Арга билэг хамтлагийн анхны цомог нь “Дээлт” нэртэйгээр худалдаанд гарлаа. Дээлт цомогт монголын уламжлалт хөгжмийг орчин үеийн болон джаз хөгжимтэй хослуулан хийсэн 11 уран бүтээл оржээ. Арга билэг хамтлаг нь 2009 онд байгуулагдсан, 7 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд морин хуур, ятга, төгөлдөр хуур, бөмбөр гэсэн хөгжмийн зэмсгүүдээр уран бүтээлээ туурвидаг юм байна.