Монголын анхны Робот хуульч Агирэ

2019-11-03

Монголын анхны Робот хуульч Агирэ
Та бүхэнд Монголын анхны Робот хуульч Агирэг танилцуулж байна.

iGeree нь мэргэжлийн хуульчийн үзүүлдэг хууль зүйн үйлчилгээг хувь хүн, хуулийн этгээдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн илүү оновчтой байдлаар хүргэх дэвшилтэт технологид суурилсан хөдөлмөрийн эрх зүйн цогц платформ юм.
iGeree платформыг ашиглан та:
  • хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, контракт, тушаал, шийдвэр зэрэг хөдөлмөрийн харилцаанд шаардагдах бүхий л баримт бичгийг өөрийн оруулсан өгөгдлийн дагуу хоромхон зуур боловсруулан авахын зэрэгцээ,
  • хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой эрх, үүрэг, хариуцлага, эрхээ хамгаалах боломж болон хүн бүрийн мэдвэл зохих бусад асуудлаар хиймэл оюун ухаанд суурилсан чатботоор дамжуулан 24/7 хариулт авах боломжтой.